Буцах

“Азтай савар – Амьтанд Хайртай Залуус” ТББ-аас BePawsitive өдөрлөгийг 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна


Энэхүү өдөрлөгийн хүрээнд хүмүүст аюулгүй, гэрийн тэжээвэр амьтанд ээлтэй нийгмийг бий болгох, амьтан тэжээж байгаа хүмүүсийн хариуцлагыг сайжруулах, хяналтгүй үржүүлэг болон амьтан харгислалыг зогсоох, гэрийн тэжээвэр амьтдын тоо толгойг энэрэнгүй аргаар хязгаарлах зорилго бүхий гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлтэй танилцан, саналаа өгч өөрийн хувь нэмрээ оруулах юм. Түүнчлэн нэгэн өдрийг амьтанд хайртай хүмүүс өөрийн хайртай гэрийн тэжээвэр амьтадтайгаа зугаатай өнгөрүүлэх булангууд ажиллах ба хөгжөөнт тэмцээнүүд зохион байгуулагдах гэж байна.

Та тус өдөрлөгт хүрэлцэн ирээд:

зураг

Өдөрлөгийн линк: https://fb.me/e/eR4rY1VXh

Хэрвээ та та тухайн өдөр өөрийн биеэр хүрэлцэн ирэх боломжгүй тохиолдолд “Азтай савар амьтанд хайртай залуус” ТББ-ын урьдчилан бэлдсэн D Parliament аппликэйшн дахь хэсэгт саналаа өгөх боломжтой.

“Амьтад амьдрах эрхтэй” төслийн хүрээнд зохион байгуулагдах BePawsitive-2 өдөрлөгт ирж “Гэрийн Тэжээвэр Амьтны Тухай Хууль”-тай болоход хувь нэмрээ оруулаарай.

Өдөрлөг 2022 оны 06 сарын 19-ний бүтэн сайн өдөр Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Хөл бөмбөгийн талбайд болно.