Буцах

Малын эмч нарт зориулан спей, заслагын сургалт зохион байгуулах төсөл


Төслийн хураангуй:

Нийслэлийн гудамж, талбайд эзэнгүй нохой, муурны тоо толгойн өсөлт нь хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байгаа талаарх асуудал олон жилийн өмнөөс хөндөгдсөн.    Эзэнгүй нохой, муурыг иргэдэд халгүй байлгахын тулд тоо толгойг нь цөөлөхөөс өөр аргагүй. Цөөлөхийн тулд яг өнөөдөр хэрэгжүүлж буй арга нь буудан хороох.

Ингэж буудан устгах нь хэтэрхий харгис,  хэрцгий арга бөгөөд үр дүнгүй шийдэл юм. Тиймээс дэлхийн ихэнх орон нохой, муурыг буудаж устгахаас татгалзаж, спей заслага хийх аргаар тэжээвэр амьтны тоо толгойг нь хязгаарлаж байна.

Төслийн зорилго:

Тэжээвэр амьтдын үржил хаах мэс ажилбарын сургалтыг орон нутгийн малын эмч нарт зохион байгуулснаар эзэнгүй амьтдын тоо олширч хаягдахаас сэргийлэн, хууль эрх зүйн орчныг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой.

https://www.youtube-nocookie.com/embed/TgI3rb8AWPg

Амьтад амьдрах эрхтэй төслөөс боссон хөрөнгө оруулалтыг 21 аймгийн нийт 25 малын эмч нарт зориулсан спей, заслагын сургалтад зарцуулагдах болно.

Төслийн түүх

Азтай савар амьтанд хайртай залуус ТББ нь 2013 онд эзэнгүй, хаягдсан тэжээвэр амьтдад зориулан түр асрах төвийг нээсэн боловч энэ нь тэдгээр бүх амьтдыг аврах оновчтой шийдэл байсангүй. Учир нь хариуцлагагүй, амьтнаа тэжээх боломжгүй болсон эзэд нь түр асрах төвийн гадна санаатайгаар амьтдаа үлдээн хаях нь олширсон тул бид үйл ажиллагаагаа зогсоосон.

Эдгээрээс үзэхэд хамгийн үр дүнтэй арга зам нь спей, заслагын хөтөлбөр ба үүнийг Азтай савар ТББ-н залуус олон нийтэд 2014 оноос өнөөг хүртэл түгээн дуу хоолойгоо хүргэсээр байна.