Бидний тухай

"Азтай савар амьтанд хайртай залуус" ТББ

Алсын хараа

Амьтан хамгааллын чиглэлээр төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаг, олон улсад танигдсан хүмүүнлэгийн байгууллага болж өргөжин, тэлэх.
Зорилго

Хүн болоод гэрийн тэжээвэр амьтдад ээлтэй эерэг, энэрэнгүй нийгэм цогцлоох
Санхүүжилт

ТББ-н үйл ажиллагаа нь 95% дэмжигчдийн хандив, 5% нэрийн барааны борлуулалтын ашиг дээр суурилдаг.
Сайн дурын баг...
Ц.Зориглон
Тэргүүн
Ц.Болормаа
Дэд тэргүүн, санхүү, төсвийн үйл ажиллагаа
М.Ариунзул
Хууль эрхзүйн үйл ажиллагаа
Э. Бүжинлхам
Төсөл, ОН, хамтын ажиллагаа
Д.Оюун-Эрдэнэ
Төсөл, ОН, хамтын ажиллагаа
Б.Чойном
Гишүүнчлэл, олон нийтийн үйл ажиллагаа
Б.Бат-Өлзий
Олон нийтийн үйл ажиллагаа
Б.Тэмүүлэн
Админ баг, групп, пейжийн үйл ажиллагаа
Ү.Ананда
Админ баг, олон нийт үйл ажиллагаа
Үүсгэн байгуулагдсан түүх

2013 оны зуны нэгэн өдөр амьтанд хайртай гурван найз уулзан, Монгол Улсад тэжээвэр амьтдын нөхцөл байдалд тулгамдаж буй бэрхшээлүүдийг хэрхэн сайжруулах, амьтдад хэрхэн бодитой туслах талаар ярилцаж байгаад "Амьтдад туслах сайн дурын нэгдэл" байгуулах санаачлага гаргасан байна.

Тэдний энэхүү санаачилга удалгүй амьтдад хайртай, туслахыг хүссэн олон хүнийг нэгтгэж, сайн дурынхны хүрээ аажмаар өргөжин тэлжээ. Ингэснээр шархдсан болоод эзэнгүй амьтдыг авран хамгаалах, эмчилгээ хийлгэхэд нь дэмжлэг үзүүлэх, түр байрлуулах орчин бүрдүүлэх, мал эмнэлэг болон амьтдын асрамжийн газруудтай хамтран ажиллах зэрэг үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлж эхэлсэн юм.

Сайн дурынхны энэхүү нэгдэл нь нийгмийн сүлжээ болон өөрсдийн зохион байгуулсан жижиг хэмжээний үйл ажиллагаа, хандивын санаачилгуудаар дамжуулан хүрээгээ тэлсээр, амьтдын сайн сайхны төлөө ажиллах идэвхтэй хөдөлгөөн болон хөгжсөн. Өнөөдөр уг санаачилга нь "Азтай савар амьтанд хайртай залуус" ТББ болон өргөжин тэлж, амьтдыг хамгаалах, олон нийтийн хандлагыг өөрчлөх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Түүхэн замнал /10 дахь жилдээ/ ...